2008-01-24
Бодол №3.
Өчигдөр нэг найзынхаа шинэхэн "ханхүү" дээр очлоо. Ханхүү төрөөд сар хагас болж байгаа. Хөөрхөн гэж жигтэйхэн. Гэхдээ хөөрхөн гэхгүй муухай гэх ёстойм болхоор "муухай хөөрхөн" гэхээс. Тэр "муухай хөөрхөн" жаал нь зүүн тийшээ харж унтсаар байгаад, сэрүүндээ ч зөвхөн зүүн тийш харж дальжиганахыг нь яаана? Бас хэд хоногийн өмнө өөр нэг найзынхаа шинэхэн "гүнж" дээр очсийн. Хэхэ. Хүүхдүүд чинь яасан "муухай хөөрхөн" юм бэ. Найзууд аав, ээж болоод байхаар өөрийн эрхгүй барьцмаар санагдах боллоо. За байз, хэдэн найз маань эцэг, эх болчвоо? Нэг, хоёр, гурав... Одоогоор зургаа. Удахгүй гурав нэмэгдэнэ. Ингээд бодхоор бид нар ч мөн ч хурдан "үржих" юмаа. Ганцаараа байсан хүн нэг л мэдхэд хоюул болно. Хоёр байсан нь гурав болно. Ялгаа байхгүй, би ч жилийн өмнө "ганц" тоон дээр яригдаж байлаа. Одоо "олон" тоон дээр яригддаг боллоо. Гурвуулаа болох хүсэл минь улам илүү бадраад байх бололтоймаа. Энэ хүсэл дээр минь муу ижийн минь үгс бас их жин нэмээд байх юм гээч. Ижий их сэргэлэн. Яриан дундуур л "Та 2 хүүхэдтэй болооч" гэсэн утгатай үгс гавчуулаад байхиймаа. Энэ бодол минь найз бүсгүй минь бие давхар болсон цагт л арилах шинжтэй. Тэхдээ ч бид 2 сүүлийн үед хүүхэдтэй болох талаар их ярилцаж байгаа. Би хүүхэдтэй болохыг маш их хүсч байна. Би бурханд итгэдэггүй, ямар нэг шүтлэггүй хүн л дээ. Гэхдээ өөрийн эрхгүй "Бурхан минь биднийг аав, ээж болгооч" гэж залбирдаг болсон. Зарим шөнө өөрөө ч мэдэлгүй аав болж байна гэж зүүдлэх юм. Заримдаа хүүхэд бодхоор нойр хулжчих юм. Би хүүхдэд хайртай. Би найз бүсгүйдээ хайртай. Тиймээс би сайн аав байж чаднаа. Хэхэ. Хүүхэд айл гэрт аз жаргал, баяр баясал нэмдэг бурханы бэлэг гэж хэлхэд ч болно. Хэхэ. Шүтлэггүй мөртлөө энэ бурханыг хичнээн ч удаа дуудаж байна даа, бүү мэд. За залуусаа бид хоёрт амжилт хүсээрэй.
Бичсэн: Scorpion | цаг: 18:37 |
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:


Баярлалаа
Баярлалаа залуусаа...
Бичсэн: Scorpion цаг: 12:53, 2008-01-25 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

загвар нь алдаатай юм байна...
Бичсэн: xvv цаг: 22:58, 2008-01-24 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

уул нь хамгийн түрүүнд амжилт хүсэх гээл сэтгэгдэл бичдэг линкийг нь хайгаад олоогүйн... тэр ч яахуу амжилт хөгшөөн... би ч бас бодоод байгаамаа хүүхэдтэй болохыг
Бичсэн: 300-н блог цаг: 19:49, 2008-01-24 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

Амжилт big grin
За тэгээд гараад ирэхээр нь дэмий байж гэдий шүү та нар гэж бурхан дамжуулжийлээ шүү laughing
Бичсэн: xvv цаг: 19:47, 2008-01-24 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих





:-)
 
xaax