2008-03-21
Бодол №4
Би бодлоо л доо, хүүхэдтэй хүмүүсийн талаар... Гэхдээ миний л мэдэх ихэнх нь хүүхдээ тээршаах юм "Ёстой гайтай байнаа", "Эрх чөлөөгүй байна", "Зулзагыг яаах вэ?" гэх мэтээр байнга л тээр шаах болтоймаа. Ингэж л тээршаах байсийм бол гаргахын хэрэг юу байна? Хүсээд хүсээд хүүхэдтэй болж чаддаггүй хүмүүс олон байдаг. Тэхэд ийм хөөрхөн юмыг ингэж тээршаах хэрэг юунд байдийм бол? Тэр хөөрхөн жоохон юмнууд юу л идээд шалив гэж, юу л хороогоодхов гэж дээ. Тэгээд ч үр хүүхэд, гэр бүлдээ бүхнээ зориулахгүйм бол өөр хэндээ зориулхав дээ? Гэр бүлдээ цаг хугацаа, байгаа бүхнээ зориулах чинь харин аз жаргал, эрх чөлөө биш гэж үү? Энэ хүмүүсийг ойлгоход ч бэрх юм. Хүүхэд өөрөө ямар их аз жаргал, ямар их баяр баясал, ямар их итгэл найдвар авчирдгыг бодох хэрэгтэй. Айлд нэг хөөрхөн жоохон юм байхад тэр айл тэр аяараа л түүний өмнө сөхөрнө. Бурхан л гэсэн үг. Тэр хөөрхөн жоохон бурхан нь байхгүй бол бүгд л дор бүрээ дүнсийгээл, дуу шуучгүй байдаг шд. Яагаад юуны дандаа муу муухай, хэцүү бэрхшээлтэй талыг нь эхэлж боддог юм бол? Түүний оронд "Манай хүү ингээд", "Миний охин тэгээд" гэж өхөөрдөм, сайхан талаас нь ярьж яагаад болдгүйм бол? Бодоод ч олохгүй л юм. Хүүхэдтэй болно гэдэг бол гэр бүлийн үүрэг. 3 хүүхэдтэй болох ёстой гэж дээхэн үед батлагдаагүй хууль шахуу зүйлийг хэрэгжүүлдэг байсан. Эцгийн нэг, эхийн нэг, эх орны нэг гэж. Энэ нь улс орны хөгжилд, хүн амын өсөлтөд шууд нөлөөтэй зүйл. Тэгээд ч хүн хүүхэдтэй болох тусмаа амьдралын төлөө тэмцэл улам идэвхижиж, илүү эрч хүчтэй, урам зоригтой байдаг гэж би боддог. Ямар ч хүн өөрийгөө бол аваад явна. Адгын архичин ч шил, лааз түүгээд өөрийгөө аргална. Тэрүүхэн тэндээ болж л таараа. Харин хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх нь эцэг, эхийн үүрэг. Энэ жаргалтай, хариуцлагатай эрхэм үүргийг бүх эцэг эхчүүд хүлээх ёстой. Зарим нь хүүхэд нь төрөнгүүт салж байна. Ямар бүдүүн зүрхтэй, ямар хатуу сэтгэлтэй нь ингэж эхнэр хүүхдээ орхиод өөр хүүхэний өвөрлүү гүйдэг байнаа? Бодохоос ч аймааар. Салж, сарьних л байсан юм бол хүүхэдтэй болох хэрэг байхгүй шүү дээ. Өөрсдийгөө бодсон л хүмүүс. Ганц удаа ч болов хүүхдээ бодоосой. Эцэг, эхийн салалтанд хүүхэд ямар буруутай юм бэ? Яагаад хүүхэд өнчирч, эцэггүй, эхгүй өсөх ёстой гэж? Хүүхэд бол урилгагүй зочин биш. Хүүхэд урилгатай зочин, тэр тусмаа хамгийн хүндтэй зочин байх ёстой гэж би боддог. Би хүүхдэд хайртай.
Бичсэн: Scorpion | цаг: 05:17 |
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:





:-)
 
xaax