Бодол №4

бичсэн: Scorpion, 2008-03-21, 05:17
Би бодлоо л доо, хүүхэдтэй хүмүүсийн талаар... Гэхдээ миний л мэдэх ихэнх нь хүүхдээ тээршаах юм "Ёстой гайтай байнаа", "Эрх чөлөөгүй байна", "Зулзагыг яаах вэ?" гэх мэтээр байнга л тээр шаах болтоймаа. Ингэж л тээршаах байсийм бол гаргахын хэрэг юу байна? Хүсээд хүсээд хүүхэдтэй болж чаддаггүй хүмүүс олон байдаг. Тэхэд ийм хөөрхөн юмыг ингэж тээршаах хэрэг юунд байдийм бол? Тэр хөөрхөн жоохон юмнууд юу л идээд шалив гэж, юу л хороогоодхов гэж дээ. Тэгээд ч үр хүүхэд, гэр бүлдээ бүхнээ зориулахгүйм бол өөр хэндээ зориулхав дээ? Гэр бүлдээ цаг хугацаа, байгаа бүхнээ зориулах чинь харин аз жарга...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бөмбөг = Бамьбага

бичсэн: Scorpion, 2008-02-29, 11:30
Юу яаалаа шд. Гэсээс, жаахан оршил маягийн юм бичье. Би хөлбөмбөг, сагсанбөмбөг 2-т бага зэрэг хорхойтой нэгэн. Гэхдээ Сагсанбөмбөгийг хөлбөмбөгөөс дээгүүр үзнэ. Бөмбөг бөөрөнхий ч бөмбөгөр шатсанаас хойш бөөрөнцөг шидэлтийг бөөрөнхий дэлхийн хэмжээнд бөмбөг гэж ярихаар болсоныг бөөнөөрөө мэдээд бөөрөнцөгөөр бөмбөгдөцгөөе гэдэг бол шал утгагүй л дээ. Тэгээл явжийсан чинь би Фантааз НБА гээч юмыг тоглодог болсийн. 4 дэх жилдээ алалджийна. Алалдах ч гэж алжийна. Бас Фантааз ИПЛ гээч юмыг тогломор аядах гэснээ больчлоо. Учир нь хүүхдийн санаа байлээ. Тэгээд би саяхнаас Соккер Менежер гээчийг кашр...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Г.Гантулга - Намайг аргадаач

бичсэн: Scorpion, 2008-01-25, 13:26
Г.Гантулга - Намайг аргадаач

Нүдэнд минь нуугдсан гунигийг үргэтэл
Нүүрэнд минь инээмсэглэл тодортол намайг аргадаач
Нүгэлт хорвоог аз жаргалтай гэж итгүүлж аргадаач
Нүцгэн гомдолыг минь бүлээстэл аргадаач

Уйндаа автаж татсан тамхины иш бүрийг тоолж аргадаач
Уйлахдаа унагасан нулимс бүрийг минь тосож аргадаач
Зүгээр л энгэртээ тэвэрч зулайг минь үнсэж аргадаач
"Зүрх минь чинийх гэдгийг мэдэх үү"....гээд аргадаач

Хэрвээ чи намайг аргадахгүй бол
Хэтэрхий оройтож мэднэ
Хэлж амжаагүй үгсээ булшин дээр минь шивнэж
Хэдхэнээр тоологдох насыг минь зүр...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Г.Гантулга - Чи хаана байсан юм бэ?

бичсэн: Scorpion, 2008-01-25, 13:22
Г.Гантулга - Чи хаана байсан юм бэ

Би...
Хатаж гандсан цэцэг байхад
Чи...
Хаана шивэрсэн бороо байсан юм бэ

Би...
Хаврын шувуудын түрүүч байхад
Чи...
Хаана мэлмэрсэн нуур байсан юм бэ

Би...
Хайрын анхны болзоонд зогсоход
Чи...
Хаагуур зөрсөн дурлал байсан юм бэ

Би...
Хамгийн сүүлчийн навч байхад
Чи...
Хаашаа урссан нулимс байсан юм бэ

Чи хаана байсан юм бэ
Чимээгүй уйлахад минь
Чичиртэл даархад минь
Чи хэнийх байсан юм бэ...
...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бодол №3.

бичсэн: Scorpion, 2008-01-24, 18:37
Өчигдөр нэг найзынхаа шинэхэн "ханхүү" дээр очлоо. Ханхүү төрөөд сар хагас болж байгаа. Хөөрхөн гэж жигтэйхэн. Гэхдээ хөөрхөн гэхгүй муухай гэх ёстойм болхоор "муухай хөөрхөн" гэхээс. Тэр "муухай хөөрхөн" жаал нь зүүн тийшээ харж унтсаар байгаад, сэрүүндээ ч зөвхөн зүүн тийш харж дальжиганахыг нь яаана? Бас хэд хоногийн өмнө өөр нэг найзынхаа шинэхэн "гүнж" дээр очсийн. Хэхэ. Хүүхдүүд чинь яасан "муухай хөөрхөн" юм бэ. Найзууд аав, ээж болоод байхаар өөрийн эрхгүй барьцмаар санагдах боллоо. За байз, хэдэн найз маань эцэг, эх болчвоо? Нэг, хоёр, гурав... Одоогоор зургаа. Удахгүй гурав нэмэгдэнэ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Өнөөдөр...

бичсэн: Scorpion, 2007-11-11, 10:36
Өнөөдөр их сайхан эхлэж байна... Өглөө эртлэн босч телевизээр өөрийн дуртай багийн ээлжит хожлыг  хархад их л сайхан байна... Тоглолтоо үзчээд сайхан гэгч нь сахалаа хуслаа... Миний сахланд санаа зовж явдаг 2хон хүн байдаг байх гэж би боддийн... Нэг нь миний ээж, нөгөө нь миний найз бүсгүй... Энэ 2 минь л намайг байнга "сахалаа ав" гэж "дарамталдаг" юм л даа... Бусдад нь би сахалтай байна уу, сахалгүй байна уу огт хамаа байхгүй байх... Сахлаа хусчаад өглөөнийхөө цайг уугаад, ажилруугаа гарлаа... Өглөө эрт гэхэд гадаа их сайхан тогтуун байна... Даарах нь битий хэл жихүүцсэнчгүй... Автуус унаанд...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нэг өрөө байр хөлслүүлнэ...

бичсэн: Scorpion, 2007-11-09, 15:29
Хөлслүүлэх нэг өрөө байртай бол сайхан л байна... Тусдаа гарахын түүс... Найз охинтойгоо нэг гэрт ороод, хамтдаа байхыг маш их хүсч байна... Харамсалт нь эдийн засгийн хүндрэл... Яаахвээ, аяндаа болж л таараа... Болгоно, бүтээнэ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Өнөөдөр өө гэж...

бичсэн: Scorpion, 2007-11-01, 19:07
11 сар гарчлаа... Сарын эхний өдөр, ажил асар их байлаа... Энэ хэрэглэгч бол хаан гэж бодсон нөхдүүдийг яаана? Гэрээ байгуулаад 2, 3 жилийн хугацаанд ганц ч удаа гэрээгээ бүтэн уншиж үзээгүй шахуу байж байнга дарамталдаг нөхдүүд шүү. Аль тал нь ямар үүрэг хариуцлага хүлээх ёстой, аль талдаа ямар шаардлага тавих ёстойгоо мэдэхгүй шахам байж, мань мэтийн жижгүүдэд дээрэлхэнэ. Арай ахимаг насны ах, эгч нарыг хараад үг ч сөрж чадахгүй. Яахаараа ийм байдаг байна? Бас манай толгой компаний нөхдүүд. Биднийг өөрсдийнхөө боол, зарц гэж боддог бололтой. Том том ярихаас цаашгүй. Тэгсэн байж биднийг шахаж...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бодол №2.

бичсэн: Scorpion, 2007-10-18, 10:51
Олон долоон юм бодох ч хүсэл алга. Өмнөх зүйлсээ л бодох хэрэгтэй байна. Энэ дургүй хүрэм олон бие даалт, эсэн бусын даалгаваруудыг яах вэ? Хийх хэцүү юм. Хийхгүй байх бүр хэцүү юм. Эсэн бусын судалгаа, төлөвлөгөө, зардал, бүртгэл гэх мэт хөл толгой нь олдохгүй юмнуудыг эцсийг нь 2008 оны 6 сард үзнэ. Бушуухан дуусаасай. Заримдаа яах гэж ч сургуульд оров гэж бодогдохийн. Одоо бол аль болох бушуухан дуусгахын тулд бага зэрэг гүрийгээл боллоо. Энэ ч яаахав цаг хугацаанаас хамаарах шаналал. Удахгүй эцэг болох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Шургуу хөдөлмөрлөж байна гэж хэлж ч болор юм. Энэ бол их аз...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хөөрхий Тунгалаг бүсгүй...

бичсэн: Scorpion, 2007-10-11, 19:00
25-р суваг телевизийн "Танайд Хоноё" нэвтрүүлгийн нэгэн дугаарынх нь зочин болж байсан эдгэшгүй хүнд өвчинтэй, өрх толгойлсон энэ залуухан бүсгүй өчигдөр насан эцэслэжээ. Хөөрхий дөө. Залуухан, сайхан бүсгүй. Амьдралын үнэ цэнийг ухаарсан, маш ухаалаг бүсгүй. Бодхоор үнэхээрийн харамсалтай. Хэдий танилууд, хамаатан садан биш ч гэсэн үнэхээрийн харамсалтай. "Ямар ч ядуу хүнд савангийн өөдөс олддог" гээд гунигтайхан инээмсэглэж байсныг нь санаж байна. Түүний хувьд нэг өдөр, нэг цаг ч маш үнэтэй санагдаж байсан биз. Үлдэж байгаа хүмүүс ч яахав, хэсэгтээ санаад, уйлж дуулаад л мартах жамтай. Хоёр ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Найз...

бичсэн: Scorpion, 2007-10-11, 18:01
Найз... Энэ үгний утгыг их ч бодлоо. Найз гэж ер нь хэн бэ? Яг ямар байх ёстой вэ гэдийг хуульчилж тогтоогоогүй болхоор хэн нь найз, хэн нь найз биш вэ гэдгийг ялгаж салгах их л хэцүү. Найзуудыг би хувьдаа хэд хэд ангилдаг. Үүнд:
1. Арван жилийн найзууд
2. Их сургуулийн найзууд
3. Байрны найзууд
4. Бусад найзууд гэх мэт. Яахав 10 жилээсээ найзалж, нөхөрлөсөн болхоор тэр ч юмуу арван жилийн найзууд арай илүү дотно байх магадлалтай. Гэхдээ зарим хүмүүс 10 төгсөөд усанд хаяад, дээрээс нь шороогоор булцан чулуу шиг ор тас алга болдог. Хаа нэгтээ таархаараа "Миний найз" гэх нь их л эвгүй санагд...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Асуудал.

бичсэн: Scorpion, 2007-10-11, 16:59
Хараал идсэн замын түгжрэл. Хараал идсэн хэн нэгнийг төлөөлж өмөөрөх хэрэглэгчид. Хараал идсэн хуулж, нөхөх ёстой лекц. Одоогоор энэ 3-г хараал тэр чигт нь идчээсэй. Амьдралд бухимдахгүй, уурлахгүй байж болох боловч бас болохгүй зүйл байгаад байгаагийн тод жишээ гэвэл дээрх 3 байна. Гадуур ганцаараа алхаж байхад учиргүй инээмсэглээд, баяртай нь алхуул хүмүүс намайг эргүү, галзуу гэж бодох нь ойлгомжтой. Эргүү, галзуу харагдахгүйн тулд хөмсгөө зангидаад яваад байвал хүмүүс намайг хаа газрын буруу гарын нөхөр байна гэж бодно. Тэхээр гудамжаар ганцаараа яаж алхахаа ч мэдэхгүйн. Зүв зүгээр ахлуул ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Юу ч биш.

бичсэн: Scorpion, 2007-10-10, 09:19
Өглөө эрт ажилдаа ирэх ч сайхан юмаа. Энэ долоо хоногт байнга орой ажиллана. Орой ажиллахаар хайртай бүсгүйтэйгээ ч уулзаж амжихгүй шахам л байдийн. Би ууг нь өвөлд, хүйтэнд хайртай. Гэхдээ ганц өөрийгөө бодоод сайхан байна гээд яваад байж болохгүй ээ. Болохгүй гэснээс, хийж болохгүй зүйлүүдээ жагаая.
1. Архи ууж болохгүй
2. Тамхи татаж болохгүй
3. Ажил болон хичээлээ тасалж болохгүй
4. Дээрх 3-г мөрдөхгүй байж болохгүй гэх мэт. Болохгүй гэж хориглох ч юм байхгүй байх л даа. Гэхдээ л болохгүй. Жишээ нь, ажил хийчээлээ таслаад архидаад яваад байвал юу болох уу? Амьдралгүй л хоцорно. Ер нь а...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бодол...

бичсэн: Scorpion, 2007-10-09, 20:14
Би хүүхэд байхдаа, арван жилийн сурагч байхдаа  хайр дурлал гээчийг мааш ихээр хүлээдэг байсан сан. Хэн нэгэнт хайртай болоод, түүнтэйгээ хамтдаа амьдранаа гэж. Амьдрал ч яахав болно, бүтнэ... Аандаа, жамаараа, усргалаараа л гэлдэрнэ. Адгийн архичин ч өөрийгөө болгоод л амьдарч байдаг хойно. Харин хайртай хүнтэйгээ хамт байвал яаах бол? Энэ бодлоос би маш ихээр айсаар ирсэн. Айж ч байгаа. Магадгүй айсаар ч байх болно. Айлын эрх, танхи охинтой дэр нэгтгэн амьдарах хувь заяатай төрсөн л бол хэнээс ч дор оруулахгүй амьдруулах үүрэгтэй. Үүрэг уу, ухамсар уу? Сайн ойлгохгүй л юм. Үүрэг юм бол эхнэр...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих