2007-10-11
Асуудал.
Хараал идсэн замын түгжрэл. Хараал идсэн хэн нэгнийг төлөөлж өмөөрөх хэрэглэгчид. Хараал идсэн хуулж, нөхөх ёстой лекц. Одоогоор энэ 3-г хараал тэр чигт нь идчээсэй. Амьдралд бухимдахгүй, уурлахгүй байж болох боловч бас болохгүй зүйл байгаад байгаагийн тод жишээ гэвэл дээрх 3 байна. Гадуур ганцаараа алхаж байхад учиргүй инээмсэглээд, баяртай нь алхуул хүмүүс намайг эргүү, галзуу гэж бодох нь ойлгомжтой. Эргүү, галзуу харагдахгүйн тулд хөмсгөө зангидаад яваад байвал хүмүүс намайг хаа газрын буруу гарын нөхөр байна гэж бодно. Тэхээр гудамжаар ганцаараа яаж алхахаа ч мэдэхгүйн. Зүв зүгээр ахлуул минэрцэн байна гэж бодно. Тэхээр ер нь л ганцаараа алхаж болохгүй шинжтэй. Хэн нэгэнтэй хамт алхуул тэрэнтэй хамт алхах гэж гүйх нь холгүй хурдална, эсвэл тэрний алхаанд тохируулах гэж салгалах хэрэг гарна. Хамт яваа нөхөр тамхи татна. Би татсан ч бай, татаагүй ч бай огт хамааралгүйгээр ихэнх хүмүүс намайг бас л татдаг гэж бодно. За хажууд яваа нөхөр согтуу байвал тэгээл ойлгомжтой. Юмнаас хамаарч амьдрах нэг л утгагүй мэт. Ер нь хүн удаан ганцаараа байхаар галзуурдаг гэж гарцаагүй үнэн. О нэртэй нэг нөхрийг би танина. Тэр ч намайг танина. О-н онцлог гэвэл цор ганцаараа өрөөний мухарт тамхи татна, хэнтэй ч хамаагүй архидана. Ингэсээр байгаад эрүүл биш болсон нь бараг нотлогдсон. Уулзахаас ч уур хүрмээр. Нөхрийг өрөвдөөд, хамт байгаад байвал би галзуурна. Тиймээс амиа бодсон нь дээр. Угнаасаа ч өөрийгөө яаая гэжийж, өрөөлийг яаахвээ дээ. За энэ дэмий бодлууд ч яахав. Миний огт ойлгодгүй нэг зүйл гэвэл шулэг, яруу найраг. Гүй ээ яахав, энгийн үгтэй хайр дурлал, ээж аавын тухай шүлгүүдийг ч нэг муу ойлгомор аядаад байгаамаа. Яг гүн гүнзгий постпанк ч гэлүү, постмодернист ч гэлүү тийм юмнуудыг огт ойлгохгүймаа. Юу бичих гээд, юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй, тэгсэн хэрнээ юу ч хамаагүй бичдэг. Яруу найраг гэхээсээ илүүгээр "ядуу найраг" гэвэл тохирно. Тэгээд ер нь ойлгодог хүн байдаг  ч юмуу, гүй ч юмуу. Ойлгуул мундаг шүү, гээд хэлцэн юм шиг л бүгд л бие биенээ дагаад ойлгосон царай гаргахыг нь яаана. Бусдын хажууд ойлгодог царай гаргахаас цаашгүй. Тэднийг дагаад "гоё хэлсэн байна" гэх, эсүүл тэр шүлгэнцэрүүдийг нь ягштал цээжлээд хаа нэгэн газар, хэн нэгний хажууд ишлэл авч ярих аваас намайг бас л шүлэг ойлгодог нэгэн гэж бодох л биз. Утгагүй асуудал шүү. Бас энэ хараал идсэн улс төрчид, мэдрэл нь муудсан гэмт хэрэгтнүүд. Ямар нэгэн байдлаар гүтгүүлсэн ч юмуу, үнэхээр золгүй байдлаар хэрэг хийсэн гэмт хэрэгтнүүдээс бусад нь малнууд. Албатай юм шиг хэрэг хийчээд өршөөл гуйгаад байдаг малнууд. Тэгэнгуут бас л албатай юм шиг хорьчоод өршөөлөөр сулалдаг төрийн тэргүүн. Бүгд малнууд. Хужаа нар байна. Ганц хужаа ч гэлтгүй өмхий санаалсан гадаадууд. Ер нь Монгол шиг улсад гадаадаас ажиллах хүч ирнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Монголын цалин хэд билээ? Тэрний төлөө ирж буй гадныхан бол бүр хүний тооноос хагадсан л юмнууд байгаа. Ингээд бодоод байхаар амьдралд сайн сайхан юм нь хэр олон юм бэ дээ?
Бичсэн: Scorpion | цаг: 16:59 |
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:





:-)
 
xaax