2007-10-11
Найз...
Найз... Энэ үгний утгыг их ч бодлоо. Найз гэж ер нь хэн бэ? Яг ямар байх ёстой вэ гэдийг хуульчилж тогтоогоогүй болхоор хэн нь найз, хэн нь найз биш вэ гэдгийг ялгаж салгах их л хэцүү. Найзуудыг би хувьдаа хэд хэд ангилдаг. Үүнд:
1. Арван жилийн найзууд
2. Их сургуулийн найзууд
3. Байрны найзууд
4. Бусад найзууд гэх мэт. Яахав 10 жилээсээ найзалж, нөхөрлөсөн болхоор тэр ч юмуу арван жилийн найзууд арай илүү дотно байх магадлалтай. Гэхдээ зарим хүмүүс 10 төгсөөд усанд хаяад, дээрээс нь шороогоор булцан чулуу шиг ор тас алга болдог. Хаа нэгтээ таархаараа "Миний найз" гэх нь их л эвгүй санагддийн. Яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй. Утгагүй.  Бид 10 жилийн 4, 5-р ангийн нусаа чирсэн /надаас бусад нь/ хүүхдүүд байхын л найзалсан болхоор одоо ч салж хагацаж чаддаггүйн. Зарим нэгнийх нь зан авир, их сургуульд орсоноосоо хойш засарсанаасаа, эвдэрсэн нь их. Магадгүй би ч эвдэрсэн. Нэг анги хамт олон байснаа, гэв гэнэт шал танихгүй огт өөр орчинд орж, олон газраас ирсэн танихгүй охид, хөвгүүдтэй үерхэж найзалсны үр дүн л энэ байх. Нэг нөхөр маань нэг хэсэгтээ архийг цай шиг л уудаг болсон. Огт тамхи татдаггүй байсан 2 маань төрөлхийн тамхичид шиг л болсон. Овоо гайгүй сурдаг байсан нь сургуулиа хаяад, ахиж сургуульд ороод ахиад хаясан байх жишээтэй. Тэр ч байтугай сургуулиа төгсөж чадахаа байсан нэг маанв амиа хорлож гэж нойрсуулах эм их хэмжээгээр уусан ч удаатай. Хараал идсэн шаар, амьд явах тавилантайн байлээ. Согтуу байхдаа эм уусан л гэлцэх юм байлээ. Би хажууд нь байсан ч биш. Муу шаар, хар амиа бодож эм ууснаасаа болоод одоо жаахнаар барахгүй дүйнгэ болцон. Арчаагүй амьсгаа. Амьдрал тийм л хямдхан санагдсан юм байх даа. Яг ний нуугүй ярьхад, бидний 7 найзын /надтай нийлээд шүү/ 3-с бусад нь их сургуулийн дипломыг 4-ийн 4 жил суралцсаны эцэст мөнгөөр худалдаж авчийна. Арай ч утгагүй асуудал. Худалдаж авах байсийм бол 4 жил юугаа хийж, цагаа баран сургуульд гэлдэрсийн бол?
Их сургуулийн найзууд гэвэл, анх нь ч учираа олохгүй 20, 30 нөхөр найзууд гээл явдаг байж. Цагийн эрхээр чанар нь танигдаж, нэг нэгээрээ хасагдсаар одоо бас л 6, 7 нөхөр. Энэ 6, 7 нөхөр дотор бас л нэг л утгагүй хүн ганц нэг байна. Би өөрөө тийм ч их утга төгөлдөр хүн биш л дээ. Гэхдээ л шүүмжлэлтэй харагдаад байгаа юмыг одоо яаах вэ дээ. Мөнгө гэдэг хүний ямар ч чанарыг жинхэнэ гаргаж ирж чаддаг овоо муу гар шүү. Их сургуульд байхад хийсэн зодоон, цохионы улмаас мөнгөний асуудал гарч ирхэд овоо найзууд гэж бодож явсан 3, 4 нөхөр танигдахын аргагүй өөр зан гаргасан. Шившигээ чирсэн. Гомдмоор. Дараагийнх нь удаад, найзууд нийлж наймаа хийдэг баатрууд болсноор 2-ынх нь чанар танигдсан. Их мөнгө хархаараа хүн багийг ч гэсэн луйварддаг л юм байлээ. Эцэст нь ажил дээр гарсан хэдээс, нэг маань хэт биеэ тоосноор чанарыг мэдрүүлэх жишээтэй. Өөрийнхөө ажлыг, өөрийгөө хэт өндөрт л үнэлсэнтэй холбоотой. Ичмээр. Нэг чиглэлийн хүмүүс болхоор яаалтчгүй уулзах хэрэг хааяа нэг гарах л юм. Би тэд нартай уулзах хичнээн дургүй гээч. Тэд ч надтай уулзах дуртай лав биш.
Байрны найзууд ч гэж дээ, бага байхдаа л усаар байлдаж, гулсуураар гулгаж, бөмбөгөөр тоглож өссөн хэд 3 нөхөр бий. Яахав, нэг анги хамт олон биш байсан болхоор тийм ч дотно биш ээ. Сайн сайхан явбал надад тус болох нь ч яамай, гай болохгүй л бол бид найзууд хэвээр л байх болов уу.
Бусад найзууд гэдэг их учиртай. Санамсаргүйгээр ч юмуу, санаатай ч юмуу хаа нэгтээ тааралдсан, танилцсан нөхдүүд. Хамгийн гол нь би тэдэнтэй, тэд надтай ухаан орж, учираа мэддэг болсон хойноо танилцсан болхоор хэн хэндээ хар буруугаа үзүүлэхгүй, "нууц" яваад байгаад. Хэн нь ямар вэ? гэдгийг хэн нь ч мэдэхгүй. Гаднаасаа л сайхан найзууд. Гэхдээ дотроо ямар ч байгааг би мэдэхгүй. Гэхдээ ганц нэгийн зэрэг нь надад ихээр таалагдсан, төдийгүй би ч тэрэнд таалагдсан гэж бодож явдаг. Гэхдээ цагаа тулхаар яах ч юм билээ.
Ингээд бодхоор найз хүн гэж ямар байх ёстой вэ? Эсвэл би хэт олон найзтай байна уу?
Бичсэн: Scorpion | цаг: 18:01 |
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:





:-)
 
xaax