2007-10-11
Хөөрхий Тунгалаг бүсгүй...
25-р суваг телевизийн "Танайд Хоноё" нэвтрүүлгийн нэгэн дугаарынх нь зочин болж байсан эдгэшгүй хүнд өвчинтэй, өрх толгойлсон энэ залуухан бүсгүй өчигдөр насан эцэслэжээ. Хөөрхий дөө. Залуухан, сайхан бүсгүй. Амьдралын үнэ цэнийг ухаарсан, маш ухаалаг бүсгүй. Бодхоор үнэхээрийн харамсалтай. Хэдий танилууд, хамаатан садан биш ч гэсэн үнэхээрийн харамсалтай. "Ямар ч ядуу хүнд савангийн өөдөс олддог" гээд гунигтайхан инээмсэглэж байсныг нь санаж байна. Түүний хувьд нэг өдөр, нэг цаг ч маш үнэтэй санагдаж байсан биз. Үлдэж байгаа хүмүүс ч яахав, хэсэгтээ санаад, уйлж дуулаад л мартах жамтай. Хоёр хүүхэд нь яаах бол? Хамгийн том асуудал бол энэ л байна. Хөөрхий чааваас, Монголын ард түмний сайхан сэтгэлийн тусыг бага ч болов хуртсэн ч гэсэн өвчин нь хүнийг яллаа. Ингээд бодхоор үхэл юуг ч дийлнээ. Дийлэх дийлэхдээ маш хяслантайгаар, хүний хамгийн нандин гэснийг авч одно. Хүн бүхний амь үнэтэй. Гэхдээ энэ гудамжинд унаж тусан архидаж яваа архичид, хамгийн л адгийн бүхнийг идэж чадахтай үгүйтэй байгаа гуйлгачид ер нь яагаад бараг таргалаад байна? Амьдралыг, амьд явах хэрэгтэйг маш гүн гүнзгий ухаарсан Тунгалаг бүсгүй нас барж байхаар, Монголын нийгэмд гай тарьж буй хэн нэгэн Тунгалагийн өмнөөс насан эцэслэсэн бол би хувьдаа баярлах л байсан. Ингээд бодход хэнд ч, хэзээ ч, ямар ч гай зовлон ирж болно. Магадгүй би өнөөдөр ингээд сууж байгаа, ч маргааш яахыг хэн ч таахгүй. Нэг бодлын хүн үхэх өдрөө, үхэх цагаа мэдэх аваас уйтгартай, утгагүй болох биз. Эсвэл маш их хөдөлмөрлөх эрч хүч түүнд хайрлах биз. Ай хөөрхий Тунгалаг бүсгүй. Түүний 2 хөөрхөн хүүхэд. Бодхоос ч сэтгэл санаа үймрэх шиг. 2 хүүхдийнх нь эцэг гэсэн нэрийг зүүсэн тэр нөхөр нь хүүхдүүдээ өөр дээрээ л аваасай даа. Ингэж л бодох юм. Тунгалаг бүсгүйн сайн сайхан бүхэн хоёр хүүхдийнх нь амьдралд гэрэл гэгээ болон тусаасай, бусдын адил л өсөж торниосой гэж маш ихээр хүсэж байна. Хөөрхий Тунгалаг бүсгүйг бурхан ивээг.
Бичсэн: Scorpion | цаг: 19:00 |
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:


vnexeer xetsvv ymaa iwii iwii 2r jaal xvv
Бичсэн: Зочин цаг: 12:09, 2017-08-05 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

haramsaltaiuil boljee
Бичсэн: bayasaa цаг: 14:38, 2010-07-13 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл
nas barchihsan yumuu, hyatadruu emchilgeend yavsan yasan be, yamar haramsaltai yum be
Бичсэн: Tsoomii цаг: 11:48, 2007-10-12 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

Сирусээ...
Туйлшрах мань мэт нь туйлширч л байя. Чи л битий туйлшраарай;
Бичсэн: Scorpion цаг: 10:18, 2007-10-12 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл
юун аймаар туйлширцгаадын... муу хүн амьдраал сайнууд нь үхдэг болгоод тунгалагийг сайн хүн болгоод... ккк... үхсэн хүнийг сайнаар дурс эсвэл юу ч битгий ярь гэдэг л дээ... гэхдээ л нэг удаагийн ТВ нэвтрүүлгээс хүнийг сайн муу гэж дүгнэх боломжгүй гэж бодож байна... амьдрал гэж өөрөө тэрчигээрээ зовлон зовлонг гэтлэх арга зам хойно одоо яаяа гэхэв дээ... гэхдээ зайлуул бусдаас арай их зовлон гэтэлсэн хүн шиг байлээ... одоо амар амгалан сайхан байгаа байлгүй дээ... хүүхдүүд нь л хэцүүм даа... бага нь их хөөрхөн жаал байжийлээ...
Бичсэн: sirus цаг: 09:24, 2007-10-12 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл
муу хүн үхдэггүй ээ гэж хамаг сайнууд нь л эрт өнгөрөөд байгаа мэт. тэгсэн хэрнээ хүн төрөхдөө л үхэх эрхтэй төрсөн хойно, байгалийн хууль хойно яалтай ч билээ дээ.
Бичсэн: eternalzul22 цаг: 23:32, 2007-10-11 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл
Хоёр хүү нь сайн хүмүүс болоосой л гэж залбирахаас өөрийг хийж чадахгүйдээ өөрийгөө голох юм даа.
Бичсэн: yuki цаг: 20:42, 2007-10-11 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл
Хогийн ургамал үхдэггүй шдээ, харин цэцэгнүүдийг бол түүгээд үхүүлчихдэг юм.
Харамсалтай байна даа, одоо яаая гэхэв, амьдралын жам юмдаа.тавилан заяа нь ч юмуу....харамсжийнаа
Бичсэн: shine цаг: 20:20, 2007-10-11 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих





:-)
 
xaax