2007-10-18
Бодол №2.
Олон долоон юм бодох ч хүсэл алга. Өмнөх зүйлсээ л бодох хэрэгтэй байна. Энэ дургүй хүрэм олон бие даалт, эсэн бусын даалгаваруудыг яах вэ? Хийх хэцүү юм. Хийхгүй байх бүр хэцүү юм. Эсэн бусын судалгаа, төлөвлөгөө, зардал, бүртгэл гэх мэт хөл толгой нь олдохгүй юмнуудыг эцсийг нь 2008 оны 6 сард үзнэ. Бушуухан дуусаасай. Заримдаа яах гэж ч сургуульд оров гэж бодогдохийн. Одоо бол аль болох бушуухан дуусгахын тулд бага зэрэг гүрийгээл боллоо. Энэ ч яаахав цаг хугацаанаас хамаарах шаналал. Удахгүй эцэг болох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Шургуу хөдөлмөрлөж байна гэж хэлж ч болор юм. Энэ бол их аз жаргалтай "толгойны өвчин" юм. Би хүүхдэд хайртай. Ахин хэлье, би хүүхдэд хайртай. Гэхдээ одоогоор найз бүсгүй бие давхар бус дан биетэй байгаа. Хэрэв найз бүсгүй минь давхар биетэй болвол, надад бодож төлөвлөсөн ажил, хийх зүйлс жижгээсээ томруугаа маш олон байгаа. Яагаад ч юм "Надтай гэрлээч" кинон дээр миний санаануудаас "хулгайлсан" мэт санагдсан. Эсвэл надтай адилхан бодолтой хүн энэ хорвоод байдаг юм байна. Эс бөгөөс би бусдын л адил сэтгэдэг юм байна. Найз бүсгүйгээ эхнэрээ болооч гэж гуйх мөчийг би маш сайхнаар төсөөлөн боддог. Мөн хүүхдээ төрөх өдөр юу хийх ёстойг одооноос бодож байна.Энэ мэтчилэн маш их зүйлийг гашилсан тархиныхаа үрчлээнд нэмж байна. Бүтээхийг хичээнэ. Бүтэхгүй бол харин яаана гэхээс л айж байна. Би атаархуу хүн биш л дээ, гэхдээ заримдаа яалтчгүй хамт их сургууль дүүргэсэн мэргэжил нэгтнүүддээ атаархах үе төрөх юм. Энэ ч яахав хүний улам хурцалдаг байх гэж би найддаг. Миний хийж чадахгүй байгаа зүйлийг хэн нэгэн шал тоохгүй хийхийг хараад өөрөөсөө ч ичих шиг. Гэхдээ энийг бол сурч болно гэсэн бодлоор өөрийгөө тайвшруулсаар өдий хүрсэн дээ. Одоо энэ бодлыг хаямаар байна. Бас өөр нэг том атаархал төрүүлдэг зүйл бол, амьдралын төлөө тэмцдэг ухамсартай залуу хүүхдүүд. Дээд боловсролгүй эсвэл хар нялхаараа хүүхдүүд маниас илүүгээр юмны цаадхыг харж хөдөлж буйг хараад өөрийгөө "эрхийн тэнэг" гэдэгт ахин итгэж байна. Б.Лхагвасүрэн гуай нэгэнтээ хэлэхдээ "Эрхэлж өссөн бүхэн эрхийн тэнэг биш. Гагцхүү хайр төгсгөлтэй гэдгийг мэдээгүй нь л эрхийн тэнэг" гэсэн байдаг. Магадгүй энэ үгээр би өөрийгөө "эрхийн тэнэг биш" гэж сэтгэдэг. Сэтгэх ч юу байхав, найддаг. За үг олдож үхэр холдлоо. Өөрийн хийх юмандаа бага ч гэсэн толгой гашилгая.
Бичсэн: Scorpion | цаг: 10:51 |
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:





:-)
 
xaax