2007-10-10
Юу ч биш.
Өглөө эрт ажилдаа ирэх ч сайхан юмаа. Энэ долоо хоногт байнга орой ажиллана. Орой ажиллахаар хайртай бүсгүйтэйгээ ч уулзаж амжихгүй шахам л байдийн. Би ууг нь өвөлд, хүйтэнд хайртай. Гэхдээ ганц өөрийгөө бодоод сайхан байна гээд яваад байж болохгүй ээ. Болохгүй гэснээс, хийж болохгүй зүйлүүдээ жагаая.
1. Архи ууж болохгүй
2. Тамхи татаж болохгүй
3. Ажил болон хичээлээ тасалж болохгүй
4. Дээрх 3-г мөрдөхгүй байж болохгүй гэх мэт. Болохгүй гэж хориглох ч юм байхгүй байх л даа. Гэхдээ л болохгүй. Жишээ нь, ажил хийчээлээ таслаад архидаад яваад байвал юу болох уу? Амьдралгүй л хоцорно. Ер нь архи уулаа гээд хүнд сайн юм юу нэмэгдэх үү? Гүйээ албан хэргийн шаардлагаар уух хэрэг гарах л байх. Гэхдээ л тэр бол утгагүй асуудал. Ажил бүтээхийн төлөө архи ууна гэдэг утгагүй. Эсүүл би ажил бүтээхийн төлөө архи ууж үзээгүй болхоор надад тэгэж санагдаж ч байж магад. Нэг найз минь хэлэхдээ "Хүн амьдралдаа өөрийгөө зугаацуулах нэг ч гэсэн муу зуршилтай байх ёстой" гэж байсийн. Бодоод байхад бас л үнэн ч юм шиг...
Бичсэн: Scorpion | цаг: 09:19 |
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
болкүй = мааргүй байна гэхээр надад яааг таарчээна хаха laughing
Бичсэн: xvv цаг: 22:57, 2007-10-10 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих





:-)
 
xaax