2007-10-09
Бодол...
Би хүүхэд байхдаа, арван жилийн сурагч байхдаа  хайр дурлал гээчийг мааш ихээр хүлээдэг байсан сан. Хэн нэгэнт хайртай болоод, түүнтэйгээ хамтдаа амьдранаа гэж. Амьдрал ч яахав болно, бүтнэ... Аандаа, жамаараа, усргалаараа л гэлдэрнэ. Адгийн архичин ч өөрийгөө болгоод л амьдарч байдаг хойно. Харин хайртай хүнтэйгээ хамт байвал яаах бол? Энэ бодлоос би маш ихээр айсаар ирсэн. Айж ч байгаа. Магадгүй айсаар ч байх болно. Айлын эрх, танхи охинтой дэр нэгтгэн амьдарах хувь заяатай төрсөн л бол хэнээс ч дор оруулахгүй амьдруулах үүрэгтэй. Үүрэг уу, ухамсар уу? Сайн ойлгохгүй л юм. Үүрэг юм бол эхнэрээ, найз бүсгүйдээ гар хүрдэг, хүчирхийлдэг эрчүүд яаж байгаа хэрэг вэ? Ер нь бусдын яах нь, юу гэж хэлхийг огт анзаарахгүйгээр л амьдрах хэрэгтэй юм болуу? Ай бүү мэд. Магадгүй жилийн дараа би найз бүсгүйтэйгээ нэг гэрт орох магадлал нилээн өндөр л болж байна. Ингээд бодхоор айдас миний хүзүүгээр ороогоод ирэх шиг. Мэдээж хэзээ нэгэн цагт энэ айдас ирэх нь ойлгомжтой. Гэхдээ үнэхээрийн аз жаргалтай айдас. Гэхдээ энэ айдсаас айсаар байх уу, тэмцэх үү? Айсаар байвал аль насандаа ч эхнэргүй, гон бие гозон толгойлоод л үлдэнэ. Тэхээр тэмцэх хэрэгтэй. Би бол яахав, яаж ийгээд л амь зууж л таараа. Харин эхнэрээ "яаж ийж амь зуулгах" биш, яалтчгүй сайхан амьдруулах бол миний үүрэг бөгөөд ухамсар. Насан туршдаа бид 2-уулхнаа байхгүй. Эцэг, эхийгээ эмээ, өвөө болгож, өөрсдөө ээж, аав болно. Мэдээж хүүхэд урилгагүй зочин байж болохгүй. "Хүүхэд бол бурханаас заяаж буй бэлэг" гэж хэн ч билээ, хэзээ ч билээ хэлсэн ч билүү, бичсэн ч билүү. Энэ бол бол нөгөө л "айдас" хоёроор үржигдэж байгаагийн илрэл. Айж байснаасаа ч илүү айх шинжтэй. Гэхдээ хүүхэдтэй болох "айдас"-ыг "айдас" гэхээсээ илүүгээр "жаргал" гэж нэрлэх хэрэгтэй болов уу? Хүүхэдтэй болуул би одооныхоосоо тэс өөрөөр, илүү эрч хүчтэй, урам зоригтой ажиллаж, амьдрана. Энэ бол миний л бодол. Би хүүхдэд хайртай. Ойлгомжгүй нэг зүйл гэвэл, үр хөндөлт хийдэг эмэгтэйчүүд болон эрчүүд. Үр хөндөлтийн цаана ямар гай зовлон, өвчин эмгэг байгааг мэдэх биш дээ. Өөрсдийгөө бодоод хөндүүлдэг л байх. Гэхдээ үргүй болвол хариуцлагыг нь хэн хүлээх вэ? Айдас төрмөөр биш гэж үү?  Би боддийн, эхнэр, хүүхдүүдтэйгээ тусдаа гараад, бусдаас дор орохгүй, бусдын дээр гарахгүйгээр л сайхан амьдрана гэж. Амралтын өдрүүдээр аавындаа, хадмындаа зочилж очоод л... Жаргалтай биш гэж үү? Үүнийг хүсэхгүй хэн байх вэ? Найз бүсгүйгээ, ирээдүйн эхнэрээ би өөрийнхөө чадлынхаа хамгийн дээд хэмжээгээр хайрлаж, жаргаах болно. Үүнийг чамдаа амлая. Амлалт өгөөд байх зүйл биш гэж бодож буй хүн байхыг би үгүйсгэхгүй. Үнэтэй булга, нэхий, алт мөнгөн эдлэлээр дарна гэж буй хэрэг биш л дээ. Би тийм чадалтай ч хүн биш. Өөрсдийнхөө амьдралд өөрсдөө л сэтгэл хангалуун байхыг л хэлээд буй хэрэг. Амьдрал хэнийг ч, яаж ч мэдэх ёс журам нь үл мэдэгдэх тоглоом. Энэ тоглоомонд оролцож эхэлсэн хүн бүр л хожихын төлөө тэмцэх хэрэгтэй. Тэмцлийг чинь хурцатгах гол зүйл бол чамд үгээр хэлэшгүй үнэтэй бүхэн чинь шүү. Хайр гэдгийг би одоо л мэдэрч эхэлж байна. Би чамдаа хайртай.
Бичсэн: Scorpion | цаг: 20:14 |
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Харин айгаал байгаан... Амжилт шүү!! big grin big grin big grin
Бичсэн: almas (зочин) цаг: 21:29, 2007-10-09 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих





:-)
 
xaax